Гар утасны програм хангамж

Мэдээлэл технологи хурдацтай хөгжин өөрчлөгдөж буй энэ үед гар утасны хэрэглээ ч өдөр бүр нэмэгдэж байна. 2017 онд дэлхийн хүн амын 30% нь ухаалаг гар утас хэрэглэнэ гэсэн Гүүгл компанийн судалгаа байдаг. Энэ байдлаараа жил ирэх тусам л хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гар утсаараа дамжуулан бид шинэ мэдээлэл, харилцаа холбоог өдөр бүр олж авч байдаг. Харин бизнес эрхлэгчид ухаалаг утсанд зориулж аппликэйшн бүтээж бизнесээ сурталчилах болоод бараа бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах хялбар байдлыг илүүд үздэг болсон.

Буман Айти ХХК-ний хувьд дотооддоо ашиглах аппликэйшн хөгжүүлэн хэрэглэж амжилттай явж байна. Та бүхэн ч өөрийн бизнест тохирсон аппликэйшн хийж мэдээлэл технологийн шийдэлтэй хөл нийлүүлэн алхаж бизнесээ удирдахыг хүсвэл бидэнд хандаарай.