Buman ERP системийн модулиуд

Odoo ERP гэж юу вэ?

ERP гэдэг нь (Enterprise Resource Planning) гэсэн үгний товчлол бөгөөд компаний санхүү, борлуулалт, хүний нөөц, үйлдвэрлэл, захиргаа гээд бүхий л хэлтэс нэгжийг холбон ажилладаг байгууллагын нөөц төлөвлөлтийн нэгдсэн систем юм.

Байгууллагад ERP системийг нэврүүлсэнээр мөнгөн хөрөнгө, бараа материал, хүний нөөц, хөрөнгийн дэлгэрэнгүй хяналтыг хийн удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц мэдээллүүдийг цаг алдалгүй боловсруулдаг бөгөөд компанийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах чухал систем юм.

Буман Айти ХХК нь танай байгууллагад маш баялаг модулийн сантай таны бизнесийн хэрэгцээг хангахын тулд хэрэглэж болох ODOO ERP системийг санал болгож байна.

ERP систем бидэнд ямар хэрэгтэй вэ?

  • Хүний нөөц, санхүү бүртгэл, борлуулалт, бараа материал, худалдан авалт, төсөл зэрэг бизнесийн процессийг хянах төлөвлөх
  • Компанийн бүх алба, салбар, нэгж дундын мэдээллийн сан ашиглаж мэдээлэл солилцох, харилцах
  • Харилцан холбогдох (уурхай, төв оффис, бусад олон байршлыг холбох)
  • Удирдлагын бүх мэдээллийг нэгэн жигд ойлгоход хялбар байдлаар боловсруулах
  • Харилцагч, үйлчлүүлэгчидийн санал хүсэлтүүд тогтмол хугацаанд шийдэгдэнэ
  • Зөв мэдээллийг богино хугацаанд дамжуулна
  • Ашгийг түргэн олж харан төслүүдэд хуваарилах
  • Нөөцийн хугацаа бодит зардлыг хянах
  • Удирдлагын шийдвэр гаргалтыг хурдасгах